“МУИС-ИЙН НОМЫН САНГИЙН НОМ ЗҮЙН БҮРТГЭЛ IV”-ИЙГ ЭМХЭТГЭН УНШИГЧДЫН ХҮРТЭЭЛ БОЛГОЖ БАЙНА.

Энэ удаагийн бидний бүтээл “МУИС-ийн номын сангийн ном зүйн бүртгэл IV” нэртэйгээр МУИС-ийн Эрдэм шинжилгээний бичигт 1946-2020 онд хэвлэгдсэн 797 дугаарын 13084 өгүүллийг багтаасан томоохон хэмжээний бүтээл болон гарч байна.

“MNS 5217:2012 Ном зүйн бичилтийн стандарт”-ыг нарийн мөрдөж, ашиглахад хялбар байлгах үүднээс Номын сан-ном зүйн ангилал”-ын дагуу шинжлэх ухааны салбараар бүтээлийг ангилж бичсэн бөгөөд лавлах материал болох хүний нэрийн хэлхээс, газарзүйн нэрийн хэлхээс, бүтээлд орсон сэтгүүлийн товъёог, товчилсон үгийн тайлбар зэргийг нарийвчлан оруулсан.

Уг номзүйн бүртгэл нь эрдэмтэн багш, судлаач, докторант, магистрант болон нийт уншигчдын судалгаа, эрдэм шинжилгээний ажилд үнэ цэнэтэй гарын авлага болно гэдэгт итгэлтэй байна.