МУИС-ийн номын сан нь ажлын байрны бүтээмжийг дээшлүүлэх 5S аргыг хэсэгчлэн нэвтрүүлж эхэллээ. Тус үйл ажиллагааны хүрээнд номын санд 5S хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгуулагдаж, номын сангийн ажилтнуудад 5S системийн талаар таниулах цуврал сургалтуудыг зохион байгуулах, хөтөлбөрийг нутагшуулах зорилгоор үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулсан. Төлөвлөгөөний дагуу ажлын байрны үзлэгийг явуулах, эмх цэгцийг хангуулах, кайзен саналын хайрцгийг ажиллуулж эхэллээ.
Мөн түүнчлэн байгууллагын бүтээмжийг дээшлүүлэх, ажилтнуудын идэвх оролцоог нэмэгдүүлэх, ажлын байр бүрийн эмх цэгцийг хангуулах, байгууллагын соёлыг сайжруулах зорилготой “ЭМХ ЦЭГЦИЙГ ЭРХЭМЛЭНЭ” уралдааныг зарлалаа.