МУИС-ИЙН НОМЫН САНГИЙН ХӨЛ ХОРИОНЫ ҮЕД АЖИЛЛАХ ЗӨВЛӨМЖ

Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлын улмаас улсын хэмжээнд хөл хорио тогтоосонтой холбоотойгоор номын сангийн үйлчилгээг дараах байдлаар авах боломжтой. Үүнд:

МУИС-ийн Номын сангийн цахим санг ашиглах
http://catalog.num.edu.mn хаягаар хандан ахисан төвшний хайлтын хэсгээс “Цахим ном”, “Цахим сэтгүүл”, “Е-Магистрын ажил” ашиглах боломжтой.

  1. МУИС-ийн Номын сангийн ДОТООД ЦАХИМ  санг ашиглах

http://catalog.num.edu.mn хаягаар хандан ахисан төвшний хайлтын хэсгээс “Цахим ном”, “Цахим сэтгүүл”, “Е-Магистрын ажил” ашиглах боломжтой.

.


Шаардлагатай тохиолдолд цахим сангийн талаар
77307730-1415, 1429 утсаар холбогдоно уу.

МУИС-ийн Номын сангийн ГАДААД ОНЛАЙН санг ашиглах
МУИС-ийн номын сангаас санал болгож буй дараах онлайн мэдээллийн сангуудыг https://library.num.edu.mn/?page_id=3987 хаягаар хандан ашиглах боломжтой.

Шаардлагатай тохиолдолд онлайн сан ашиглалтын талаар
77307730-1418 утсаар холбогдоно уу.

Ахисан төвшний лавлагаа өгөх

МУИС-ийн уншигч, хэрэглэгчид өөрийн судалгааны сэдвийн хүрээнд ахисан түвшний лавлагааг 77307730-1412 утсаар холбогдон өгөх боломжтой. Сэдвийн судалгааг хийж дууссаны дараа таны цахим шууданд илгээх болно.

Гэрээр ном олгох, буцаах үйлчилгээ
Багш нар, ахисан түвшний суралцагсад эрдэм шинжилгээний уншлагын танхимаас, оюутнууд гэрээр ном олгох фондоос ажлын өдрүүдэд 09.00-18.00 цагийн хооронд ном авах болон буцаах боломжтой. Гэрээр олгосон номыг буцаахад нь ариутгал хийгдэж байгаа.

Мэдээ, мэдээлэл авах
Номын сангийн үйлчилгээтэй холбоотой бусад мэдээллийг “Нэг цэгийн үйлчилгээ”-нээс утсаар, онлайн чатаар ажлын өдрүүдэд 09.00-18.00 цагийн хооронд өгөх болно.

Холбоо барих мэдээлэл
Утас: 77307730-1424
Онлайн чат: https://library.num.edu.mn/