МУИС-ийн номын сан “Дэлхийн номын өдөр”-т зориулсан өдөрлөгийг 2019 оны 04 сарын 23-ны өдөр уншигчдынхаа дунд амжилттай зохион байгууллаа.
2018-2019 оны хичээлийн жилийн “Шилдэг уншигч” –ыг тодруулж дурсгалын зүйл гардуулав.
- 1-р байрт ХЗС-ийн оюутан Б.Ардах 841 ном уншсан амжилтаар,
- 2-р байрт ХЗС-ийн оюутан Г.Амаржаргал 807 ном уншсан амжилтаар

Уншигчдын дунд сурч боловсрох, өөрийгөө хөгжүүлэхэд нь хувь нэмэр оруулах зорилгоор “Миний уншсан хамгийн сонирхолтой ном” эссэ бичлэгийн уралдааныг зарлаж, шагналт байр тодрууллаа.
- 1-р байрт ШУС-НУС-ын оюутан Ц.Шинэцэцэг,
- 2-р байрт БС-ийн оюутан Т.Хоролсүрэн,
- 3-р байрт ОУХНУС-ийн оюутан А.Уянболор,
- 4-р байрт ШУС-НУС-ын оюутан Ө.Түмэндарь

Түргэн хэллэгийн тэмцээнийг уншигч, оюутнуудын дунд зохион байгуулж хоёр шагналт байр тодрууллаа.
- 1-р байрт ХШУИС-ийн оюутан Б.Цэрэнжав,
- 2-р байрт ШУС-НУС-ын оюутан Б.Бадамзул

Өдөрлөгийн үеэр МУИС-ийн номын санд ирсэн шинэ номын үзэсгэлэн, дэлхийн сонгодог зохиолоор үзэсгэлэн гаргалаа. Мөн түүнчлэн “Сонирхолтой номоо солилцоогоор хэрэгтэй номоо хэрэгцээгээрээ” ном солилцох аяныг тус тус зохион байгуулав.




