2019 оны 03 сарын 09 өдөр БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг МУИС-ийн номын сангийн уншлагын танхимууд, музей, зарим лабораториудын үйл ажиллагаатай танилцлаа. МУИС-ийн музейд байрлах хүндэтгэлийн дэвтэрт МУИС-ийн номын сангийн үйл ажиллагаанд сэтгэл хангалуун байгаа тухай сэтгэгдлээ үлдээн номын сангийн хамт олонд улам их амжилтыг хүслээ.



