2018 оны 10 сарын 03-ны өдөр ахмад дипломатч, дэд профессор Б.Санжмятав багшийн ном хандивлах арга хэмжээ ОУХНУС-ийн номын санд болж багш, оюутан, номын сангийн төлөөлөл оролцов. Энэхүү хандивын номонд Б.Санжмятав багшийн өөрийн бүтээлүүдээс гадна орос франц хэл дээр хэвлэгдсэн мэргэжлийн сурах бичиг, толь бичгээс бүрдсэн 90 гаруй номыг МУИС-ийн номын санд хүлээлгэн өглөө. Ном хандивласан Б.Санжмятав багшид ОУХНУС болон номын сангийн зүгээс талархлын батламж гардууллаа.
Номын цагаан буян дэлгэрэх болтугай.