Элчин сайд, дипломатич Ж.Энхсайхан МУИС-ОУХНУС-ийн номын санд ном хандивлав

Ахмад дипломатч, элчин сайд асан Ж.Энхсайхан МУИС-ОУХНУС-ийн номын санд англи, монгол хэл дээрхи 350 ширхэг номыг хувийн  цуглуулгаасаа  хандивлах үйл ажиллагаа 2018-09-05-ны өдөр боллоо.

Энэхүү үйл ажиллагаанд ахмад дипломатч, элчин сайд асан Ж.Энхсайхан, түүний төрсөн эгч  Ж.Өлзийсайхан, ОУХНУС-ийн захирал доктор С.Баттулга, номын сангийн захирал доктор Г.Цэрэн болон багш, ажилтан, оюутануудын төлөөлөл оролцлоо.

   

   

Ахмад дипломатч Ж.Энхсайхан  нь 1974-1991 онд ГЯЯ-нд гэрээ эрх, бодлого боловсруулах болон олон талт хамтын ажиллагааны чиглэлээр ажиллаж байсны дээр БНМАУ-аас НҮБ-ын дэргэд суугаа  БТГ-т, тус улсаас ЗСБНХУ-д суугаа ЭСЯ-нд дипломат алба хашиж байсан. Түүний санаачилгаар Монгол Улс 1997-1998 онд ОУ-ын хэлэлцээ хийхэд жижиг улс орны ашиг сонирхлыг зохих ёсоор харгалзсан зарчим, хэм хэмжээний тухай асуудлыг НҮБ-ын ерөнхий Ассамблейгаар хэлэлцүүлж уг асуудлаар тогтоол гаргуулсан юм.

Номын цагаан буян дэлгэрэх болтугай