МУИС-ИЙН БАГШ, АЖИЛТАН, ДОКТОРАНТ, МАГИСТРАНТУУДЫН АНХААРАЛД

Та бүхэн Эрдэм шинжилгээ, гадаад номын уншлагын танхимаар үйлчлүүлэхдээ booking@num.edu.mn онлайн хаягаар номоо урьдчилан захиалах боломжтой боллоо.

Цахим хаягаар ном захиалахдаа анхаарах зүйлс:

  1. Та ном захиалахдаа http://catalog.num.edu.mn/ электрон каталогиос Номын нэр, зохиогч, дансны дугаар (Эрдэм шинжилгээний фонд, Гадаад фонд) –ыг тодорхой бичих,
  2. Захиалагч та өөрийн нэр, утасны дугаар, хаяг, харъяалагдах сургууль, салбараа тодорхой бичих,
  3. Захиалж буй ном тань 1 ширхэг байгаа эсэхийг нягтлах, хэрэв тийм бол гэрээр олгохгүй, танхимд сууж үзэхийг анхаарна уу,
  4. Цахим хаягаар захиалсан номоо ирж авахдаа: Та өөрийн ажлын болон ахисан түвшний оюутны үнэмлэх, цагаан дэвтэртэйгээ ирж, 3-7 хоногийн хугацаатай гэрээр авах боломжтой.
  5. Эрдэм шинжилгээ, гадаад номын уншлагын танхимын дотуур утасны дугаар: 77307730 -1416