Монголын номын сангуудын консорциумоос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг шинэ жилийн баярын арга хэмжээ 2017 оны 12-р сарын 19-нд болж оны шилдгүүдээ тодрууллаа. Үндэсний хэмжээнд зохион байгуулсан тус арга хэмжээнд “Оны онцлох бүтээн байгуулалт 2017” номинацыг МУИС-ийн номын сан хүртлээ. Номын сангийн хамт олондоо ажлын өндөр амжилт хүсье.