МУИС-ийн номын сангаас их, дээд сургуулиудын номын санч нарт зориулан зохион байгуулсан “Номын санчдын хөгжил-I” сургалт амжилттай зохион байгуулагдлаа. Тус сургалтанд МУИС-ийн номын санчдаас гадна ХААИС, ШУТИС-МХС, Олон улсын УБИС, ИЗИС, УБИС, Эрдэнэтийн Орхон ИС, Мандах бүртгэл ДС, МҮИС, АЧ АУИС, ХНХДС, Шихихутуг ДС, Хангай ДС, ХСИС, Цэцээ гүн ДС, Аварга ДС, ҮБХИС, СУИС, МУБИС, Орхон ДС, Отгонтэнгэр ИС, Барилгын коллеж, Үндсэн хуулийн цэцийн болон 017-р цэргийн ангийн номын санч нар оролцсоноороо онцлог боллоо.