МУИС-ийн удирдлага болон захиргааны алба хэлтсүүдийн дунд биеийн тамир спортын оролцоог нэмэгдүүлэх, хамтын ажиллагаа, харилцан ойлголцох, бүтээлч уур амьсгал бүрдүүлэхэд чиглэсэн хөгжөөнт спорт тэмцээн 2017 оны 04 сарын 01-ний өдөр боллоо.
Тус тэмцээнд номын сангийн баг тамирчид заалны боулингийн төрөлд “АЛТ“, багийн буухиа тэмцээнд “ХҮРЭЛ” медаль авсан амжилтаар тэмцээнээ өндөрлөлөө.
Номын сангаа төлөөлөн оролцсон нийт баг тамирчиддаа баяр хүргэе.