ЭРХЭМ ЗОРИЛГО
Алсын хараа
МУИС-ийг дэлхийн түвшний их сургууль болоход сургалт, судалгааны түшиц газар нь байх.
Эрхэм зорилго
Байгаль нийгэм, хүмүүнлэгийн ухааны салбаруудад сургалт, эрдэм шинжилгээ явуулахад шаардлагатай бүтээлээр уншигчдын эрэлт хэрэгцээг бүрэн дүүрэн хангах чанартай фондтой, уншигчдын бие даан суралцах, мэдлэг боловсролоо дээшлүүлэх таатай орчинг бий болгоход чиглэсэн үйлчилгээ, сүүлийн үеийн техник технологи бүхий мэдээллийн төв байхад оршино.
Чанарын бодлого
Бид уншигч-хэрэглэгчийн сэтгэл ханамжийг ямагт эрхэмлэж, чанарын удирдлагын тогтолцоог байнга сайжруулах замаар олон улсын жишигт хүрсэн бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэн ажиллана.
Үнэт зүйлс
- Түүхэн замнал, нэр хүнд
- Баялаг сан хөмрөг
- Мэргэжлийн, дадлага туршлагатай, чадварлаг боловсон хүчин
- Тав тухтай орчин, техник технологи, олон төрлийн үйлчилгээ
- МУИС-ийн номын сан – Бидний бахархал