Энэхүү уншлагын танхим нь МУИС-ийн номын сангийн байрны 211 тоотод байрладаг бөгөөд 250 уншигчийн суудалтай. Тус уншлагын танхимд монгол, орос хэл дээр хэвлэгдсэн нийгэм, хүмүүнлэгийн шинжлэх ухааны /социологи, түүх, эдийн засаг, соёл урлаг, хэл шинжлэл, утга зохиол, сэтгэл судлал, гүн ухааны/ чиглэлийн 30000 орчим ном, сурах бичиг байх бөгөөд чөлөөт сонголттой уншлагын танхим тул гэрээр олгохгүй сууж унших боломжтой, оюутнуудад оюутны үнэмлэхийг үндэслэн үйлчилнэ.
Цагийн хуваарь:
Шалгалтын бус үед:
- Даваа-Баасан: 0830-2100 цаг
- Бямба: 1000-1800 цаг
- Ням: Амарна
Улирлын шалгалтын үед:
- Даваа-Баасан: 0830-2100 цаг
- Бямба-Ням: 0900-2100 цаг
Жич:
Сар болгоны сүүлийн Баасан гаригт дотоод ажилтай тул номын сангийн уншлагын танхим үйлчилгээ үзүүлэхгүй.