Түүхэн замнал
1942
Их сургууль хуучин холбооны техникумын байшинд 1 давхрын жижиг өрөөнд 100 гаруй номоо цуглуулж эхэлсэн нь МУИС-ийн номын сангийн үндэс суурь тавигджээ.
1962
МУИС-ийн хичээлийн II байр ашиглалтанд орж, 300 хүний суудалтай уншлагын танхим, 200 000 боть номын багтаамж бүхий номын сантай болсноор улсын хэмжээнд хоёрдугаар зэргийн номын сан болжээ.
1981-1986
Номын сангийн хуучин аравтын ангилалын системээс “Номын сан номзүйн ангилал”-ын системд шилжин бүх каталогийн карт, номыг дахин ангилан шинэчлэх ажил зохион байгуулагдсан.
1994
“International Book Bank”-нд хүсэлт гаргаснаар 18000 ширхэг англи хэл дээрх ном хүлээн авч гадаад номын фонд байгуулагдсан.
1998
Номын хадгалалт хамгаалалтыг сайжруулах зорилгоор БНСУ-аас номын хөдөлгөөнт тавиур захиалан худалдан авалт хийж, нийт номын фондонд 200 мянган номыг байрлуулсан.
1999
Гадаад номын чөлөөт сонголттой уншлагын танхим нээгдсэн.
2001
Интернэт уншлагын танхим шинээр нээгдсэн.
2001
Номын сангийн автоматжуулалтын Lib4U програмыг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн.
2008
Дэлхийн банкны “Хөгжлийн мэдээлэл, сургалтын төв” байгуулагдсан.
2010
Олон улсын номын сангийн автоматжуулалтын систем болох Коха програм хангамжийг нэвтрүүлсэн.
2014
“МУИС-ийн номын сангийн журам”-ийг баталлаа.
Байгалийн ухааны уншлагын танхим, гадаад ном, тогтмол хэвлэлийн уншлагын танхим чөлөөт сонголтын хэлбэрт шилжлээ.
2014
МУИС-ийн Номын сангийн шинэ байрны шав тавигдсан.
2015
МУИС-ийн ОУХНУС-ийн номын сан, нийгмийн ухааны уншлагын танхим чөлөөт сонголтын хэлбэрт шилжлээ. Үүнтэй уялдуулан гэрээр ном олгох фондыг шинээр бий болголоо.
МУИС-ийн Бизнесийн сургуулийн номын сан төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнхийн нэрэмжит боллоо.
Номын сангийн Коха программыг шинэчлэх, сайжруулах төсөл хэрэгжүүлж МУИС-ийн удирдлагын Сиси системтэй холбогдож оюутны үнэмлэхээр үйлчилгээ авах боломжтой болгов.
2016
МУИС-ийн номын сангийн Коха системд нэмэлт өргөжүүлэлт хийснээр цахим ном унших үйлчилгээг нэвтрүүлсэн.
МУИС-ийн номын сангийн Коха системийн шинэчлэл, сайжруулалтын талаар хийсэн судалгааны үр дүн олон улсын ISSN дугаартай сэтгүүл дээр хэвлэгдлээ.
2017
2017 оны 10 сарын 05 өдөр МУИС-ийн номын сангийн шинэ байр ашиглалтанд орж, нээлтээ хийв. “МУИС-ийн номын сангийн журам”-ийг шинэчлэн батлав. “МУИС-ийн номын сангийн ном зүйн бүртгэл-1" бүтээлийг хэвлэн гаргалаа.
1942
Их сургууль хуучин холбооны техникумын байшинд 1 давхрын жижиг өрөөнд 100 гаруй номоо цуглуулж эхэлсэн нь МУИС-ийн номын сангийн үндэс суурь тавигджээ.
1962
МУИС-ийн хичээлийн II байр ашиглалтанд орж, 300 хүний суудалтай уншлагын танхим, 200 000 боть номын багтаамж бүхий номын сантай болсноор улсын хэмжээнд хоёрдугаар зэргийн номын сан болжээ.
1981-1986
Номын сангийн хуучин аравтын ангилалын системээс “Номын сан номзүйн ангилал”-ын системд шилжин бүх каталогийн карт, номыг дахин ангилан шинэчлэх ажил зохион байгуулагдсан.
1994
“International Book Bank”-нд хүсэлт гаргаснаар 18000 ширхэг англи хэл дээрх ном хүлээн авч гадаад номын фонд байгуулагдсан.
1998
Номын хадгалалт хамгаалалтыг сайжруулах зорилгоор БНСУ-аас номын хөдөлгөөнт тавиур захиалан худалдан авалт хийж, нийт номын фондонд 200 мянган номыг байрлуулсан.
1999
Гадаад номын чөлөөт сонголттой уншлагын танхим нээгдсэн.
2001
Интернэт уншлагын танхим шинээр нээгдсэн.
2001
Номын сангийн автоматжуулалтын Lib4U програмыг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн.
2008
Дэлхийн банкны “Хөгжлийн мэдээлэл, сургалтын төв” байгуулагдсан.
2010
Олон улсын номын сангийн автоматжуулалтын систем болох Коха програм хангамжийг нэвтрүүлсэн.
2014
“МУИС-ийн номын сангийн журам”-ийг баталлаа.
Байгалийн ухааны уншлагын танхим, гадаад ном, тогтмол хэвлэлийн уншлагын танхим чөлөөт сонголтын хэлбэрт шилжлээ.
2014
МУИС-ийн Номын сангийн шинэ байрны шав тавигдсан.
2015
МУИС-ийн ОУХНУС-ийн номын сан, нийгмийн ухааны уншлагын танхим чөлөөт сонголтын хэлбэрт шилжлээ. Үүнтэй уялдуулан гэрээр ном олгох фондыг шинээр бий болголоо.
МУИС-ийн Бизнесийн сургуулийн номын сан төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнхийн нэрэмжит боллоо.
Номын сангийн Коха программыг шинэчлэх, сайжруулах төсөл хэрэгжүүлж МУИС-ийн удирдлагын Сиси системтэй холбогдож оюутны үнэмлэхээр үйлчилгээ авах боломжтой болгов.
2016
МУИС-ийн номын сангийн Коха системд нэмэлт өргөжүүлэлт хийснээр цахим ном унших үйлчилгээг нэвтрүүлсэн.
МУИС-ийн номын сангийн Коха системийн шинэчлэл, сайжруулалтын талаар хийсэн судалгааны үр дүн олон улсын ISSN дугаартай сэтгүүл дээр хэвлэгдлээ.
2017
“МУИС-ийн номын сангийн журам”-ийг шинэчлэн батлав.
“МУИС-ийн номын сангийн ном зүйн бүртгэл-1" бүтээлийг хэвлэн гаргалаа.