
МУИС-ийн Номын сангаас жил бүрийн 5 дугаар сарын эхний 7 хоногт Үндэсний бичиг үсгийн баярыг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай билээ. Энэ удаагийн баяр нь Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 390 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан түүний зохиосон соёмбо үсгийг сурталчлан таниулснаараа онцлог юм.