МУИС-ИЙН НОМЫН САНЧДЫН ДУНД “СПОРТ ӨДӨРЛӨГ” БОЛЛОО

МУИС-ийн Номын сангаас хамт олны нөхөрсөг уур амьсгалыг дэмжих, эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “СПОРТ ӨДӨРЛӨГ” 2022 оны 03 дугаар сарын 26-ны өдөр амжилттай болж өнгөрлөө. Тус өдөрлөгийн хүрээнд номын сангийн ажилтнууд 6 багт хуваагдан, сагсан бөмбөг, гар бөмбөг, олс таталт гэсэн гурван төрлийн тэмцээнд хурд хүч, авхаалж самбаагаа сорилоо.

Тэмцээний шүүгчээр ажилласан МУИС-ийн Биеийн тамирын тэнхимийн Д.Бат-Өлзий, н.Батбаяр багш нартаа талархал илэрхийлье.