Ховор ном, монгол бичгийн уншлагын танхим

Сан хөмрөг: Ховор ном, толь бичиг, гар бичмэл үзэх боломжтой. Монголын түүх, соёл, хэл шинжлэл, утга зохиолын чиглэлийн ном түлхүү бий.

Ном, хэвлэлийн:  1300 орчим

Хэл: Монгол бичиг, төвд, манж хэл дээр хэвлэгдсэн номтой

Суудал: 10 уншигчийн суудалтай.

Үйлчилгээний хэлбэр: Тусгай үзэсгэлэнгийн зориулалттай тавиурт байршиж буй номтой танилцан, номын санчаар дамжуулан авч үзнэ.

Үйлчлүүлэгч: МУИС-ийн бүх түвшний суралцагчид, багш нар болон хамтын ажиллагаатай МУБИС, СУИС, ШУТИС, ХААИС, АШУҮИС –ийн оюутнуудад үйлчилгээ үзүүлнэ.

Уншигч ном, сурах бичиг авч уншихаас гадна дараах үйлчилгээг авах боломжтой

- Интернэт, компьютер ашиглах

- Номын санчаас  мэдээлэл, лавлагаа авах

- Шинээр ирсэн номын мэдээлэл, танилцуулга авах

- Номын санд хүрэлцэхгүй байгаа болон байхгүй номын талаар санал оруулах

Уншлагын танхимаар үйлчлүүлэхэд хориотой зүйлс

- Гадуур хувцас, цүнхтэйгээ орох

- Гаднаас ном, сурах бичиг авч орох

- Чанга ярих, бусдад саад учруулах

- Хүнсний зүйл идэх, хог хаях зэрэг зохисгүй үйлдэл гаргахыг хориглоно.

 Санамж:

- Уншлагын танхимд ном, цүнхтэй орох хориотой тул эд зүйлсээ B1 давхрын локерт үлдээнэ.

- Нотебүүк, дэвтэр болон бусад хэрэгтэй зүйлсээ ил харагддаг уутанд хийж авч орно.

- Уншлагын танхимд хувийн эд зүйлсээ хараа хяналтгүй орхиж болохгүй. Гээгдэж, үрэгдүүлсэн тохиолдолд номын сангийн ажилчид хариуцахгүй болно.

- Ном, хэвлэлийг гэмтээхгүй, ариг гамтай хэрэглэнэ.

- Уншлагын танхимд усны савтай орохыг зөвшөөрнө.

Уншлагын танхимын цахим хаяг: https://www.facebook.com/profile.php?id=61590138178313

  • I давхар 101 тоот

  • Танхимын үйлчилгээ

  • Бүх оюутнууд

  • Гадаад хэл

  • Лавлагаа-мэдээлэл

  • Гадны оюутнууд