Солонгос судлалын уншлагын танхим

Сан хөмрөг: Солонгосын түүх, соёл, уран зохиолын ном болон солонгос хэлний сурах бичгүүд үзэх боломжтой. Мөн Хятадын түүх, соёл, уран зохиол, шашин, гүн ухааны чиглэлийн номуудтай.

Ном, хэвлэлийн тоо: 2000 гаруй

Хэл: Солонгос, англи, хятад хэл дээр хэвлэгдсэн номтой

Суудлын тоо: 8 уншигчийн суудалтай.

Үйлчилгээний хэлбэр: Чөлөөт сонголттой уншлагын танхим, уншигч тавиураас номоо өөрөө сонгож авна.

Үйлчлүүлэгч: МУИС-ийн бакалаврын түвшний оюутнуудад үйлчилгээ үзүүлнэ.

Уншигч ном, сурах бичиг авч уншихаас гадна дараах үйлчилгээг авах боломжтой

- Интернэт, компьютер ашиглах

- Номын санчаас  мэдээлэл, лавлагаа авах

- Шинээр ирсэн номын мэдээлэл, танилцуулга авах

- Номын санд хүрэлцэхгүй байгаа болон байхгүй номын талаар санал оруулах

Уншлагын танхимаар үйлчлүүлэхэд хориотой зүйлс

- Гадуур хувцас, цүнхтэйгээ орох

- Гаднаас ном, сурах бичиг авч орох

- Чанга ярих, бусдад саад учруулах

- Хүнсний зүйл идэх, хог хаях зэрэг зохисгүй үйлдэл гаргахыг хориглоно.

Санамж:

- Уншлагын танхимд ном, цүнхтэй орох хориотой тул эд зүйлсээ B1 давхрын локерт үлдээнэ.

- Нотебүүк, дэвтэр болон бусад хэрэгтэй зүйлсээ ил харагддаг уутанд хийж авч орно.

- Уншлагын танхимд хувийн эд зүйлсээ хараа хяналтгүй орхиж болохгүй. Гээгдэж, үрэгдүүлсэн тохиолдолд номын сангийн ажилчид хариуцахгүй болно.

- Ном, хэвлэлийг гэмтээхгүй, ариг гамтай хэрэглэнэ.

- Уншлагын танхимд усны савтай орохыг зөвшөөрнө.

  • I давхар

  • Танхимын үйлчилгээ

  • Лавлагаа-мэдээлэл

  • Бүх оюутнууд