Гадаад номын уншлагын танхим

Сан хөмрөг: Бүх чиглэлийн шинжлэх ухааны ном, сурах бичиг, гарын авлага, толь бичиг болон бусад бүтээлүүдийг үзэх боломжтой.

Ном, хэвлэлийн тоо:  3500 орчим номтой, далд фондод 17000 ном байршдаг.

Хэл: Англи хэл дээр хэвлэгдсэн номтой. Герман, франц, итали, испани болон бусад өрнийн улсын хэл дээр хэвлэгдсэн ном цөөн тоогоор бий.

Суудлын тоо: 8 уншигчийн суудалтай

Үйлчилгээний хэлбэр: Чөлөөт сонголттой уншлагын танхим, уншигч тавиураас номоо өөрөө сонгож авна.

Үйлчлүүлэгч: МУИС-ийн бакалаврын түвшний оюутнуудад үйлчилгээ үзүүлнэ.

Уншигч ном, сурах бичиг авч уншихаас гадна дараах үйлчилгээг авах боломжтой

- Номын санчаас мэдээлэл, лавлагаа авах

Шинээр ирсэн номын мэдээлэл, танилцуулга авах

Номын санд хүрэлцэхгүй байгаа болон байхгүй номын талаар санал оруулах

- Далд фондод байгаа гадаад хэлээрх номыг захиалж, уншлагын танхимд сууж унших боломжтой.

Уншлагын танхимаар үйлчлүүлэхэд хориотой зүйлс

- Гадуур хувцас, цүнхтэйгээ орох

- Гаднаас ном, сурах бичиг авч орох

- Чанга ярих, бусдад саад учруулах

- Хүнсний зүйл идэх, хог хаях зэрэг зохисгүй үйлдэл гаргахыг хориглоно.

Санамж:

- Уншлагын танхимд ном, цүнхтэй орох хориотой тул эд зүйлсээ B1 давхрын локерт үлдээнэ.

- Нотебүүк, дэвтэр болон бусад хэрэгтэй зүйлсээ ил харагддаг уутанд хийж авч орно.

- Уншлагын танхимд хувийн эд зүйлсээ хараа хяналтгүй орхиж болохгүй. Гээгдэж, үрэгдүүлсэн тохиолдолд номын сангийн ажилчид хариуцахгүй болно.

- Ном, хэвлэлийг гэмтээхгүй, ариг гамтай хэрэглэнэ.

- Уншлагын танхимд усны савтай орохыг зөвшөөрнө.

  • I давхар 114 тоот

  • Танхимын үйлчилгээ

  • Бүх оюутнууд

  • Гадаад хэл

  • Лавлагаа-мэдээлэл