Эрдэм шинжилгээний уншлагын танхим

Сан хөмрөг: Бүх чиглэлийн шинжлэх ухааны ном, сурах бичиг, гарын авлага, толь бичиг болон бусад судалгааны судалгааны бүтээлүүдийг үзэх боломжтой. Ганц хувьтай ховор ном, магистр болон докторын зэрэг горилсон судалгааны бүтээлүүдтэй.

Ном, хэвлэлийн тоо: 300.000

Хэл: Монгол, орос, англи, герман, франц, орос, япон, хятад, солонгос хэл дээр хэвлэгдсэн номтой

Суудал: 100 уншигчийн суудалтай, 10 суудалтай бүлгээр ажиллах өрөөтэй.

Үйлчилгээний хэлбэр: Уламжлалт хэлбэрээр үйлчилгээ үзүүлнэ. Уншигч каталогоос хайлт хийн захиалга өгч номын санчаас номоо авна.

Үйлчлүүлэгч: МУИС-ийн ахисан түвшний уншигчид болон гадны зочин судлаач нарт үйлчилгээ үзүүлнэ.

Уншигч ном, сурах бичиг авч уншихаас гадна дараах үйлчилгээг авах боломжтой

- Интернэт, компьютер ашиглах

- Багаар ажиллах өрөө ашиглах

- Номын санчаас  мэдээлэл, лавлагаа авах

- Шинээр ирсэн номын мэдээлэл, танилцуулга авах

- Номын санд хүрэлцэхгүй байгаа болон байхгүй номын талаар санал оруулах

Уншлагын танхимаар үйлчлүүлэхэд хориотой зүйлс:

- Чанга ярих, бусдад саад учруулах

- Хүнсний зүйл идэх, хог хаях зэрэг зохисгүй үйлдэл гаргахыг хориглоно.

Санамж:

- Уншлагын танхимд хувийн эд зүйлсээ хараа хяналтгүй орхиж болохгүй. Гээгдэж, үрэгдүүлсэн тохиолдолд номын сангийн ажилчид хариуцахгүй болно.

- Ном, хэвлэлийг гэмтээхгүй, ариг гамтай хэрэглэнэ.

- Номын захиалгаа биечлэн захиалгын хуудсанд бичиж өгнө.

- Багаар ажиллах өрөөнд урьдчилан захиалга өгнө.

  • IV давхар 411 тоот

  • Магистр, доктор

  • Зочин уншигч

  • Монгол, Гадаад хэл

  • Танхимын үйлчилгээ

  • Лавлагаа-мэдээлэл

  • Бүлгээр ажиллах өрөө