ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТУУД

 Номын сангийн уншигчаар хэрхэн бүртгүүлэх вэ?

  • МУИС-ийн үнэмлэх /оюутан, магистр, доктор, багш, ажилтан/ ашиглан номын сангийн уншигчаар бүртгүүлж үйлчилгээ авна. Номын сангийн систем нь МУИС-ийн удирдлагын Сиси мэдээллийн системээс таны мэдээллийг автоматаар татаж авах бөгөөд суралцагч та “Идэвхтэй сурч байгаа” төлөвт байх шаардлагатай.

Электрон каталоги гэж юу вэ?

  • МУИС-ийн номын сангийн электрон каталогид цаасан болон цахим материалын мэдээллийг каталогжуулан оруулсан. Уншигч та http://catalog.num.edu.mn хаягаар хандан сургалт судалгаанд ашиглагдах ном, хэвлэлийн бүтээгдэхүүн номын санд байгаа эсэх, аль уншлагын заалнаас захиалан авах боломжтой талаарх мэдээллийг авах боломжтой.

 Цахим номын сангийн үйлчилгээг хэрхэн авах вэ?

  • МУИС-ийн дотоод сүлжээнээс хандан цахим материалыг унших боломжтой бөгөөд дараах алхамтай. Үүнд:
    1. Номын сангийн уншигчаар бүртгүүлсэн байх.
    2. http://catalog.num.edu.mn хаягаар хандан өөрийн эрхээр нэвтрэх. /Нэвтрэх хэсэгт өөрийн Сиси кодыг давтан томоор оруулах/
    3. Ахисан төвшний хайлтын хэсгээс “цахим ном”, “е-магистрын ажил” сонгоод хайлтаа хийнэ. Хайлтын үр дүнд гарч ирсэн номон дээр даран орж онлайнаар үзэх товчин дээр дарж цахим материалыг үзэх боломжтой.

 Онлайн сан ашиглах боломжтой юу?

2016-2017 оны хичээлийн жилийн байдлаар МУИС-ийн хэмжээнд ашиглах боломжтой 16 мэдээллийн сан байгаагаас МУИС-ийн номын сангийн зүгээс  судлаач, уншигчдад зориулан онлайн мэдээллийн 7 сангуудыг захиалан ашиглаж байна. ARDI, HINARI, OARE, AGORA онлайн мэдээллийн сангууд нь хэрэглэгчийн нэр, нууц үг ашиглан нэвтэрч үзэх бөгөөд МУИС-ийн аль ч номын санд хандан хэрэглэгчийн нэр, нууц үгийг авах боломжтой.

Ном бүрдүүлэлтийн ажил ямар шат дараалалтай явагддаг вэ?

  • МУИС-ийн номын сан нь цахим болон цаасан хэлбэрийн номоор фондын баяжилтыг дараах шат дараалалтай хийж байна. үүнд:
    1. Номын татгалзал болон шинэ номын судалгаан дээр үндэслэн сонгосон номоо мэргэжлийн тэнхимээр хэлэлцүүлж, сургуулийн захиргаагаар хэдэн хувь худалдан авахаа баталгаажуулна,
    2. Дэмжигдсэн номын борлуулагчтай холбогдон хэдэн хувь худалдан авах болсоноо мэдэгдэнэ,
    3. Цахим сурах бичиг худалдан авахаар дэмжигдсэн бол зохиогчтой сурах бичгийг цахимаар ашиглах гэрээ байгуулна,
    4. Номыг тоо ёсоор хүлээн авч (цахим сурах бичгийг зохих шаардлагын дагуу шалгана), төлбөрийг шилжүүлнэ.

 Үндсэн сурах бичиг номын санд байгаа юу?

  • МУИС нь гадаадын их, дээд сургуулиудын жишигт нийцүүлэн хэвлэмэл сурах бичгээр оюутны хэрэгцээг хангахгүй, суралцагч өөрөө сурах бичгээ худалдан авч хэрэглэдэг жишгийг тогтоохыг зорин ажиллаж байна.

Лавлагаа мэдээллийн үйлчилгээг хэрхэн авах вэ?

  • МУИС-ийн номын сан нь лавлагаа мэдээллийн хоёр номзүйчтэй бөгөөд Хич-II байрны 108 тоотод ажиллаж байна. Уншигч та лавлагаа мэдээллийн үйлчилгээг амаар, бичгээр, утсаар (75754400-1161) болон онлайнаар (http://library.num.edu.mn) дамжуулан авах боломжтой.

 Номын сантай холбогдолтой мэдээ мэдээллийг хаанаас авах вэ?

  • МУИС-ийн номын сан нь бие даасан цахим хуудас http://library.num.edu.mn болон фэйсбүүк хуудасаар facebook.com/NUMlibrary  дамжуулан номын сантай холбоотой мэдээ мэдээллийг түргэн шуурхай хүргэж байна.

Уншлагын танхимуудын цагийн хуваарийг хэлж өгөөч?

Bootstrap Example

ТӨВ НОМЫН САН

Алба, хэлтэс Байршил Цагийн хуваарь Утас
Номын сангийн захиргаа Хич-II 212 09:00-18:00 1160
Тогтмол хэвлэл Хич-II 136 09:00-18:00 1165
Гадаад номын уншлагын танхим Хич-II 136 08:30-20:30 1165
Компьютерийн танхим Хич-II 215Б 09:00-18:00
Каталоги, лавлагаа номзүйн тасаг Хич-II 108 09:00-18:00 1161
Эрдэм шинжилгээний фонд Хич-II 108 08:30-20:30 1161
Нийгмийн шинжлэх ухааны номын уншлагын танхим Хич-II 213 08:30-20:30 1162
Байгалийн шинжлэх ухааны номын уншлагын танхим Хич-II 307 08:30-20:30 1163
Ном бүрдүүлэн ажиллах тасаг Хич-II 215A 09:00-18:00 1164
Ном сэлбэн засах тасаг Хич-II 136Б 09:00-18:00

САЛБАР НОМЫН САНГУУД

Салбар номын сангууд Байршил Цагийн хуваарь Утас
БС Хич-V, 505 08:30-20:30 4139
Хич-VIII, 104, 107, 310 08:30-20:00 4131, 4135
ХЗС Хич-III, 205 08:30-20:30 3516
ОУХНУС Хич-V, 304 0830-1930 5109
ШУС-ХУС Хич-II, 366 09:00-19:00 2210, 2211
ШУС-БУС Хич-VII, 115 08:30-20:30 2466, 2467
Хич-VII 105 08:30-20:30 2430, 2446
Хич-III, 221 09:00-18:00 3409
ШУС-НУС Хич-II, 265 08:30-20:30 2323
ХШУИС Хич-III, 113 09:00-18:00 3110