Ц. Бадмаа
Номын сангийн эрхлэгч
Л. Оюунцэцэг
ШУС-БУС номын санч
Р. Банзрагч
ШУС-БУС номын санч
П. Наранжаргал
ШУС-БУС номын санч
М. Өлзийчимэг
ШУС-БУС номын санч
Т. Тунгалаггэрэл
ШУС-БУС номын санч
Т. Сарантуяа
ШУС-ХУС номын санч
Ц. Цогтбаатар
ШУС-ХУС номын санч
Д. Саранцэцэг
ШУС-НУС номын санч
М. Баттөмөр
ШУС-НУС номын санч

Байгалийн ухааны салбарын номын сан

Хичээлийн I байрны 105 тоот, хичээлийн III байрны 221 тоот, хичээлийн VII байрны 115 тоотод үйл ажиллагаагаа явуулж байна. Байгалийн ухааны салбар номын сан нийт 110 уншигчийн суудалтай, өдөрт дунджаар 100 гаруй уншигчдад, 280 орчим номоор үйлчилдэг. Номын фондын бүтэц нь 21000 орчим номтой ихэвчлэн монгол, орос, англи хэл дээр хэвлэгдсэн физик, математик, хими, геофизик, геологи, газарзүй, биологи болон техникийн чиглэлийн ном сурах бичиг байдаг. Оюутнуудад оюутны үнэмлэхийг, багш ажилтануудад ажлын үнэмлэхийг үндэслэн үйлчилнэ.

Цагийн хуваарь:

  • Даваа-Баасан: 0830-2030 цаг
  • Бямба: 1000-1700 цаг
  • Ням: Амарна

Нийгмийн ухааны салбарын номын сан

Хичээлийн II байрны 265 тоотод үйл ажиллагаагаа явуулдаг. Нийгмийн ухааны салбарын номын сан нь нийт 38 уншигчийн суудалтай, өдөрт дунджаар 60 орчим уншигчдад, 180 номоор үйлчилдэг. Номын фондын бүтэц нь 9500 орчим номтой ихэвчлэн нийгмийн шинжлэх ухааны /социологи, түүх, эдийн засаг, соёл урлаг, хэл шинжлэл, утга зохиол, сэтгэл судлал, гүн ухааны/ чиглэлийн ном, сурах бичиг байдаг. Оюутнуудад оюутны үнэмлэхийг, багш ажилтануудад ажлын үнэмлэхийг үндэслэн үйлчилнэ.

Цагийн хуваарь:

  • Даваа-Баасан: 0830-2030 цаг
  • Бямба: 1000-1700 цаг
  • Ням: Амарна

Хүмүүнлэгийн ухааны салбарын номын сан

Хичээлийн II байрны 366 тоотод үйл ажиллагаагаа явуулдаг. Хүмүүнлэгийн ухааны салбарын номын сан нь өдөрт дунджаар 70 орчим уншигчдад, 200 номоор үйлчилдэг. Номын фондын бүтэц нь 13000 номтой монгол, орос, англи хэл дээрх ихэвчлэн хүмүүнлэгийн шинжлэх ухааны /соёл урлаг, хэл шинжлэл, утга зохиол/ чиглэлийн ном, сурах бичиг байдаг. Оюутнуудад оюутны үнэмлэхийг, багш ажилтнуудад ажлын үнэмлэхийг үндэслэн үйлчилнэ.

Цагийн хуваарь:

  • Даваа-Баасан: 0900-1900 цаг
  • Бямба-Ням: Амарна