EBSCO мэдээллийн санг ашиглах эрхтэй боллоо

МУИС-ийн эрдэм шинжилгээний бүтээлийн мэдээллийн санг хүртээмжтэй болгох зорилгоор олон улсад өргөн хэрэглэгддэг EBSCO мэдээллийнсистемээс дараах гурван багцыг жилийн хугацаатайгаар захиалан ашиглах боломжтой болсныг дуулгахад таатай байна. Үүнд:

  1. Academic Search Premier – эрдэм шинжилгээний болон бусад төрлийн сэтгүүлүүд бүхий мэдээллийн багц,
  2. Business Source Premier – бизнесийн салбарын эрдэм шинжилгээний бүтээлүүд болон тус салбарын сэтгүүлээс бүрдсэн мэдээллийн багц,
  3. eBook Academic Collection (EBSCOhost) – шинжлэх ухааны олон салбарыг хамарсан цахим номуудыг агуулсан багц юм.

Эдгээр мэдээллийн багцыг МУИС-ийн дотоод сүлжээнээс http://search.ebscohost.com хаягаар хандан ашиглах боломж бүрдэж байна.